Баяр наадмын үеэр цаг агаар сэрүүсч бороотой байна
2019-07-22 22:48:20, 947

Мөрөн хот үүсэж хөгжсөний 210 жилийн ой, Хотгойдын хурд-4 Хангайн бүсийн хурдан морины уралдааны үеэр Хөвсгөл аймгийн нутгаар цаг агаар сэрүүсч бороотой байна гэдгийг УЦУОШТ-ийн синоптик инженер Ж.Тэгшбаяр мэдээллээ. Баяр наадмын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орно. Салхи зүүнээс баруун эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. Энэ сарын 26-аас 28-ы өдрүүдэд нийт нутгаар бага зэрэг сэрүүсч бороотой байх ажээ. 

Б.Ганаа



Баяр наадмын үеэр цаг агаар сэрүүсч бороотой байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0