Үнэт эрдэнийг зүлгэх бүр өнгө ордог гэдэг шиг хүүхэд бүртэй тулж ажилладаг
2019-01-28 23:29:22, 1502
Хөвсгөл аймгийн Улсын тэргүүний үндэсний лаборатори Эрдмийн далай цогцолбор сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Н.Батцэцэгтэй товч ярилцлаа
 
-Юуны өмнө “Монголын сайхан бичигтэн”улсын уралдаанд шавь нараа амжилттай бэлтгэж  гутгаар байр эзэлсэн  шавь нарт нь болон  танд баяр хүргэе.
- Баярлалаа.  Анх удаа “Монголын сайхан бичигтэн-2018” улсын уралдаанд Анги нийтийн бичвэрийн төрөлд сурагчдаа бэлтгэн амжилттай оролцуулж гутгаар  байрт шалгарсанд хүүхдүүд болон эцэг эх, анги удирлагч багш, манай сургуулийн хамт олон баяртай байгаа. 
  -Хүүхдээ уралдаанд оролцуулахаар хэзээнээс бэлтгэв. Бэлтгэлийн үр өгөөж хүүхдүүдэд хэр харагдаж байна ?
- Энэ анги бол гурав дахь жилдээ үндэсний бичгээ судалж байгаа. Хичээлийн жилийн эхнээс  улсын уралдаанд ороцоно гэсэн төлөвлөгөөтэй байсан. Харин 8а ангийг бол явцын дунд сонгож, бэлтгэж ажилласан. Улсын уралдааны удирдамж гарснаас хойш л өдөр бүр ажиллах төлөвлөлт гарган бэлтгэлээ хийж эхэлсэн дээ.  Ингээд бэлтгэх явцад улсын уралдааны аварга багш Б. Анхбаяр, анги удирдагч багш Д. Пунцагбалжир болон эцэг эхчүүдийн дэмжлэг туслалцаа их байсан.  Хүүхэд л болсон хойно нэг зүйлийг олон дахин давтан хийх, удаан цагаар сууж бичих зэргээс шантрах зүйл гарч байсан. Гэхдээ хүүхдийн нэг зүйлд удаан төвлөрөх, бусадтай хамтран хөгжих, нүдний ур, гарын ур,  бүтээлч сэтгэлгээ нь илүү хөгжсөн дөө. Нөр их хөдөлмөрийн үр дүн юм даа.
 
- Монгол бичгийн хичээлийг заахдаа баримталдаг таны арга барил онцлог юу вэ ?
-Үндэсний бичгийн хичээлийг заана гэдэг нь жинхэнэ монгол хүний заавал мэдэж байх, өв соёлын талаар ухуулан таниулах, бичиг үсгээрээ бахархах сэтгэлийг төрүүлэх нь чухал байдаг. Мөн багшийн үлгэр дуурайлал маш чухал байдаг юм байна лээ. Үнэт эрдэнийг зүлгэх бүр өнгө ордог гэдэг шиг хүүхэд  бүртэй тулж ажилладаг даа. 
 
-2025 онд “ Монгол бичгийг төрийн хэл, бичиг болгоно гэсэн. Энэ талаар таны үзэл бодол ?
Энэ бол маш зөв зүйтэй асуудал. Ер нь заавал 2025 он гэлтгүйгээр төрийн бичиг байх ёстой гэж боддог. 
 
- Монгол хэл, монгол бичгийн сургалтын чанар, бүх нийтийн хэрэглээг бий  болгоход ямар үйл ажиллагаа санаачлан явуулдаг вэ? 
- Эх хэлний тухай хуулийн хүрээнд аймгийн “Эх хэл бичиг” хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчдын эх хэлний олимпиад, багш сурагчдын дунд багийн олимпиад зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Харин ЕБС-ууд багш ажилчдынхаа эх хэлний боловсролыг дээшлүүлэх чиглэлд олон ажил зохион байгуулдаг байх аа. Манай сургуулийн хувьд захирлын санаачилгаар монгол хэлний багш нар ажилчдад үндэсний бичгийг зааж, бусад мэргэжлийн багш нарын хөгжлийн өдрөөр нь зөв бичих дүрэм болон монгол бичгийн сургалтыг зохион байгуулдаг. 
 
-Баярлалаа таны ажилд амжилт хүсье ?
-Баярлалаа цаашид эх хэлээ дээдлэн хоймор нутгаасаа олон шилдэг шавь төрүүлэхийн төлөө хичээн ажиллах болноо.
Б.Гантуяа 
 


Үнэт эрдэнийг зүлгэх бүр өнгө ордог гэдэг шиг хүүхэд бүртэй тулж ажилладаг

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-01-29 15:36:02
    ????????????: Гайхалтай мундаг багшдаа баяр баярын дээдийг хүргэе. Таны минь нөр их хөдөлмөр, хичээнгүй зан, уран сэтгэлгээг юутай ч зүйрлэшгүй. Эрдмийн их далайд олон олон шавь нараа сурган хүмүүжүүлж яваа хосгүй сайхан багшаараа үргэлж бахархаж явдаг даа.