Бид хичээнгүй бичигтэн хамт олон болох зорилгодоо хүрлээ
2019-01-28 23:11:46, 787

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Үндэсний лаборатори улсын тэргүүний “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн Д.Пунцагбалжир багштай 8а анги нь нийт 40 сурагчтайгаар 2018-2019 оны хичээлийн жилд суралцаж байна. 2018-2019 оны хичээлийн жил үндэсний бичгээр уншиж бичих чадвараа хөгжүүлэх зорилт тавин “Хүмүүн бичиг” сонинг ангиараа захиалан уншиж бичиж  хичээнгүй бичигтэн хамт олон болох зорилгодоо хүрч  Анги нийтийн ангилалд гутгаар байр эзэлсэндээ туйлын их баяртай байна. Ангийн хүүхэд нэг бүр “Шинэ сургууль” хөтөлбөрийн хүрээнд өөрийн зорилгоо тодорхойлж хичээлээс гадуурх сургалтын ажилд 100 хувь хамрагдаж авьяасаа хөгжүүлж байна. Манай ангийн 32 сурагч математикийн гүнзгийрүүлсэн сургалтанд хамрагдаж аймаг, улс, олон улсын чанартай олимпиадуудаас бүгд медальт байруудад шалгарсан. Мөн Дизайн технологийн чиглэлээр “Үнсгэлжин -2018” тэмцээнээс алт, хүрэл, Англи хэлний чиглэлээр эссэ бичлэгийн уралдаанаас алт, гар бөмбөгийн төрөлд аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс “Мини-3” ангилалд эмэгтэй баг мөнгө, эрэгтэй баг хүрэл, жудо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, бүсийн төрөлд хүрэл медаль хүртсэн юм. Мөн математикийн аймгийн үнэмлэхүй бодолтын аварга сурагч М.Энхтөр, уран гимнастикийн төрлөөр спортын 3-р зэргийн тамирчин сурагч Г.Цэлмэг, Э.Урантуяа, У.Номин-Эрдэнэ, хөлбөмбөгийн 3-р зэргийн тамирчин сурагч П.Билэгбаатар нараараа бахархаж байна. Бид Монгол хэл, бичгийн хичээлээ гүнзгийрүүлэн судлан, “Бийрийн эрдэм” дугуйланд 5 сурагч хамрагдаж, Э.Мөнхзул улсын “Үсэг урлалд амилахуй” уралдаанд тусгай байр эзэлжээ.

Б.Гантуяа



Бид хичээнгүй бичигтэн хамт олон болох зорилгодоо хүрлээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0