"Монголын сайхан бичигтэн-2018" улсын уралдааны Анги нийтийн ангилалд Хөвсгөл аймгаас амжилттай оролцсон ангиуд шагналаа гардан авлаа. Анги нийтийн ангилалд Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн О.Нямгэрэл багштай 10в анги дэд байр, Эрдмийн далай цогцолбор сургуулийн Н.Батцэцэг багштай 8а анги, гутгаар байр эзэлж эх хэлээ дээдлэгч хамт олон гэдгээ харуулжээ. Шилдэг ангиудын шагналыг Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд, аймгийн БСУГ-ын Монгол хэлний мэргэжилтэн О.Оюунтунгалаг нар гардуулан өгч баяр хүргэлээ. Тус аймгийн БСУГ-ын Монгол хэлний мэргэжилтэн О.Оюунтунгалагын санаачилгаар “Эх хэл бичиг” хөтөлбөрийн хүрээнд “Монголын сайхан бичигтэн-2018” улсын уралдааны эхний шатыг орон нутагтаа анх удаа зохион байгуулж монгол хэл бичгийн 83 багш, 2250 сурагч анги нийтийн ангилалд оролцож тэргүүлсэн шилдгүүдийг улсын уралдаанд оролцуулсан ажээ.
Б.Ганаа
“Монголын сайхан бичигтэн-2018" улсын уралдаанд амжилттай оролцсон ангиуд шагналаа гардан авлаа |
Сэтгэгдэл бичих