Хөвсгөл аймгийн 6 сургуульд “Иргэдийн дуу хоолой ба түүний үр нөлөө” төсөл хэрэгжиж байна.
2019-01-26 09:25:45, 669
Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газраас энэ оны хичээлийн жилд дэвшүүлсэн "Олон нийтийн оролцоот сургуулийн тоог 30 хувьд хүргэнэ" гэсэн зорилтын хүрээнд бүсийн төв сургуулиудад олон нийтийн оролцоот сургуулийн аргачлалыг хэрэгжүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор Дэлхийн зөн олон улсын байгууллагтай хамтран “Иргэдийн дуу хоолой ба түүний үр нөлөө” төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээр иргэд, эцэг эхчүүд, сурагчид боловсролын салбарт тулгамдаж буй стандартуудын хэрэгжилтийг хамтдаа тодорхойлж муу хэрэгжиж буй стандартыг хамтын оролцоотойгоор шийдвэрлэх боломж бүрдэх бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдлагууд, эцэг эх, олон нийт, сурагчид, сум, орон нутгийн удирдлагууд ирээдүй болсон сурагчдынхаа эрүүл, аюулгүй сурч хөгжихөд нь хамтдаа шийдвэр гаргаж, хамтдаа асуудлыг нь шийдэх аж. Төслийн хүрээнд Улаан-Уул,  Хатгал, Их-Уул, Цагаан-Уул, Шинэ-Идэр сумын сургуулиуд болон Мөрөн сумын Нутгийн аваргууд сургуулийн захирал, нийгмийн ажилтан,  багш, эцэг эх,  сурагч, сумын Засаг даргын тамгын газрын төлөөлөл оролцсон сургалт болж хийж хэрэгжүүлэх ажил, цаашид хэрхэн хамтран ажиллаж үр дүнд хүрэх талаар мэдээлэл зөвлөгөө авчээ. 
Б.Ганаа
 
 
 


Хөвсгөл аймгийн 6 сургуульд “Иргэдийн дуу хоолой ба түүний үр нөлөө” төсөл хэрэгжиж байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0