Монгол хэл бичгийн багш нар онол арга зүйн сургалтад хамрагдаж бэсрэг сорилгоор өрсөлдөв
2019-01-21 21:10:34, 1032
Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газраас ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, бичгийн багш нарын мэргэжлийн онол, заах арга зүй, ур чадварыг дээшлүүлэх,  харилцан суралцах, туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор онол арга зүйн сургалт зохион байгуулав. Сургалтын үеэр “Оюуны хэлхээ-1”  буюу монгол хэл, бичиг, уран зохиол зэрэг 3 судлагдахуун хичээлээр бэсрэг сорилго зохион байгуулсан нь шинэлэг бөгөөд багш нарын мэдлэг чадварыг бодитой үнэлэх, ил тод нээлттэй байхад чиглэсэн үнэлгээний оновчтой хэлбэрийг сонгосон нь онцлог байлаа. Тухайлбал монгол хэлний сорилгыг “Шалгалтын материал засагч сканнер”-аар засаж, 70 гаруй багшийн материалыг 3 минутын дотор уншиж, 20 гаруй үр дүнг танилцуулж байв. Мөн төрөөс баримталж буй монгол хэл, бичгийн  талаарх бодлого, аймгийн “Эх хэл бичиг” хөтөлбөрийн хэрэгжилт, энэ онд зохион байгуулах үйл ажиллагаагаа хэлэлцэж, ирэх 5 дугаар сард зохион байгуулах Үндэсний бичиг үсгийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай, түүнийг угтан хийх үйл ажиллагаагаа хэлэлцэн төлөвлөсөн бөгөөд  сургалтад 32 сургуулийн төлөөлөл 70 гаруй багш нар хамрагдаж, 4 өдрийн турш хамтдаа суралцжээ.
 
“Оюуны хэлхээ-1”бэсрэг сорилго-Монгол хэл судлагдахуунаар
Тэргүүн байр: Ирээдүй ЕБС-ийн багш Б.Чинзориг
Дэд байр: Авьяас ЕБС-ийн  багш Д.Хүрэлмөнх
Гутгаар байр: Нутгийн аваргууд сургуулийн багш М.Мөнхтуяа
 
“Оюуны хэлхээ-1” бэсрэг сорилго-Уран зохиол судлагдахуунаар
 Тэргүүн байр: Сод-Эрдэм ЕБС-ийн багш С.Энхжаргал
Дэд байр: Баянзүрх сумын ЕБС-ийн багш Б.Долгормаа
Гутгаар байр: Ирээдүй ЕБС –ийн багш Г.Гэрэлмаа
 
“Оюуны хэлхээ-1”бэсрэг сорилго-Монгол бичиг судлагдахуунаар
Тэргүүн байр: Авьяас ЕБС-ийн багш Д.Хүрэлмөнх
Дэд байр: Ирээдүй ЕБС-ийн багш Б.Чинзориг
Гутгаар байр: Титэм ЕБС-ийн багш Н.Номинтуяа нар шалгарчээ. 
Сургалтыг  Хөвсгөл аймгийн БСУГ-ын Монгол хэл, уран зохиолын судлагдахуун хариуцсан мэргэжилтэн О.Оюунтунгалаг удирдан чиглүүлжээ.
Б.Гантуяа 
 


Монгол хэл бичгийн багш нар онол арга зүйн сургалтад хамрагдаж бэсрэг сорилгоор өрсөлдөв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0