Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газраас сурагчдын бүтээлчээр шинжлэх ухаанд суралцах чадварыг дээшлүүлж, шинэ санаа, шилдэг бүтээлээр сургалтын хэрэглэгдэхүүнийг баяжуулах, зорилгоор байгалийн ухааны хичээлийн “Хөгжлийг бүтээгч хүүхэд” аяныг 4 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.Тус аяны хүрээнд багшийн 46, сурагчийн 99, нийт 145 бүтээл тавигдаж, 101 багш, 127 сурагч, нийт 228 хүн оролцсоноос Титэм сургуулийн “Эврика клуб” шилдгээр шалгарчээ.Энэ жилийн сурагчдын бүтээлийн гол онцлог нь шинжлэх ухааныг амьдралд хэрэглэх, шинжлэх ухааныг энгийнээр тайлбарлах бүтээлүүдээр оролцож байгаагаараа онцлог байлаа.
Тухайлбал аргалын хүж, лаа, саван, гариг эрхсийн хөдөлгөөн бүхий цаг гэх мэт олон бүтээлүүдийг сурагчид бүтээжээ.
Сурагчдын дижитал бүтээлийн төрөлд Эрдмийн далай сургуулийн Awacoda “Бинго”, “Энзим ба хоол боловсруулалт” Gain багийн “Mongolian map” бүтээл сурагчдын биет бүтээлийн төрөлд Титэм сургуулийн “Эврика” клубын сурагчдын “Хөвсгөл аймгийн физик, газар зүйн үзүүлэн, хэрэглэгдэхүүн”, “Нарны шар замын одны орд", “Идэш тэжээлийн хэлхээ”, “Химийн туршилт” бүтээл шалгарчээ.
Багшийн бүтээлийн төрөлд “Ирээдүй 21-р зуун” ерөнхий боловсролын сургуулийн физикийн багш Пүрэвдоржийн “Долгионы аппарат”, Цэцэрлэг сумын ерөнхий боловсролын сургуулийн газар зүйн багш Д. Рэнчиндамбын “Хөвсгөл аймгийн атлас” “Титэм” ерөнхий боловсролын сургуулийн химийн багш Б. Болдын “Зөөврийн татах шүүгээ” “Титэм” ерөнхий боловсролын сургуулийн физикийн багш Жавзандулам, Мөнх-Орчлон, Мөнхзаяа нарын хамтын “Сарны фаз” бүтээлүүд тус тус шалгарсан бөгөөд энэ жилийн шилдэг клубээр Титэм сургуулийн “Эврика клуб” шалгарчээ.
Б.Гантуяа
Хөгжлийг бүтээгч аянд Титэм сургуулийн “Эврика клуб” шалгарлаа |
|
Сэтгэгдэл бичих