Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газар,Үндэсний лаборатори “Эрдмийн далай” цогцолбор сургууль хамтран Монгол улсын гавьяат багш Д.Цогтоогийн нэрэмжит газарзүйн олимпиадыг анх удаа онлайнаар зохион байгуулж байна. Тус олимпиад нь мэдээлэл харилцаа технологид суурилсан судлагаа үнэлгээг хөгжүүлэх, газарзүйн багш нарын онолын мэдлэг, суралцагчдын суралцах хандлагыг дээшлүүлэх,газарзүйн олимпиадын түүхэн хөгжлийг сурталчилах зорилготой юм. Энэ удаагийн олимпиад 7-12-р анги, мэргэжлийн багш гэсэн 7 ангиллаар явагдаж байна. Анхны онлайн олимпиадад анги тус бүрээс 5 сурагч буюу Хөвсгөл аймгийн 28 сургуулийн 801 сурагч, 21 багш оролцож байгаа ажээ.
Б.Гантуяа
Газарзүйн олимпиад анх удаа онлайнаар явагдаж байна |
|
Сэтгэгдэл бичих