Хөвсгөл аймгийн Ардчилсан намын дарга Ш.Идэрбаясгалангийн санаачилгаар "Монголын цахим институт", "Сэтгэл зүйн боловсролыг дэмжих цогцолбор төв"-тэй хамтран “Миний мэргэжил Монголын ирээдүй” сэдэвт өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгт Мөрөн сумын 9 сургуулийн ахлах ангийн 300 гаруй сурагчид оролцож мэдээлэл зөвлөгөө авсан бөгөөд хүүхдүүд өөрийн сонгосон мэргэжилдээ итгэлтэй байж эртнээс хичээж мэргэжлээ зөв сонгох нь хамгийн чухлыг ойлгосон хэмээн хэлж байлаа. Тус өдөрлөгт Монголын цахим институтын зөвлөх багш Л.Алтансүх, Монголын цахим институтын сургалтын албаны дарга, сэтгэл зүйн төвийн захирал Ж.Сарантуяа зэрэг салбартаа олон жил ажилласан мэргэжлийн өндөр ур чадвартай дадлага туршлагатай сэтгэл зүй ч болон ажил мэргэжлийн мэргэшсэн зөвлөх багш нар удирдан явуулжээ. Сургалтаар мэргэжил сонголтын сургалт зөвлөгөө өгсний зэрэгцээ ахлах ангийн сурагчдад ганцаарчилсан зөвлөгөө өгчээ. Мөн ахлах ангийн сурагчдын эцэг эх, багш нарт мэргэжил сонголтын талаар мэдээлэл өгсөн байна.
Б.Гантуяа
Ахлах ангийн сурагчдад мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар зөвлөгөө өглөө |
|
Сэтгэгдэл бичих