Хөвсгөл аймаг дахь Политехник коллежид 22 мэргэжлээр 517 оюутан суралцагч сурч байна.
Тус коллеж энэ жилээс ШУТИС-ийн харьяа болж байгаа юм. Мөн гадаад харилцаагаа өргөжүүлэн ОХУ-ын Эрхүү мужийн Байгаль нуурын технологи үйлчилгээний техникумтай хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан байна.

Энэ хүрээнд аялал жуулчлалын ангийн оюутнуудыг оюутан солилцоо хөтөлбөрт хамруулж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр туршлага судлуулахаар болжээ.
Мөн Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Барут Марк хотын дарга Петер Илк болон бусад мэргэжилтнүүд Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийн үйл ажиллагаатай танилцаж ойн чиглэлээр суралцаж буй оюутнуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллахаар болжээ.

Б.Ганаа
| Политехник коллеж Герман болон ОХУ-тай гадаад харилцаагаа өргөжүүлэн ажиллаж байна |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих