Элсэлтийн ерөнхий шалгалтын сорилд 1500 сурагч хамрагдлаа
2022-04-25 16:42:54, 624
УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн санаачилгаар “Оюунлаг хөвсгөлчүүд” хөтөлбөрийн хүрээнд “Хүүхэд бүрд тэгш боломж ЭЕШ-2022” сорилыг амжилттай зохион байгууллаа.
 
Сорилд Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын 32 сургуулийн 12 дугаар анги төгсөж байгаа 1500 орчим суралцагч хамрагджээ. Эхний шатны шалгаруулалт энэ оны 4 дүгээр сарын 14-ний өдөр болсон бол хоёрдугаар шатанд сургууль бүрээс шалгарсан 3-5 шилдэг сурагч буюу 112 хүүхэд шалгарч өнгөрсөн амралтын өдрүүдэд оролцлоо.
 
Сорилд оролцогчид математик, физик, хими, биологи, монгол хэл, англи хэл, нийгэм судлал гэсэн судлагдахууны нэгдмэл агуулгыг гүйцэтгэсэн байна. Сорилын даалгаврыг шууд засалтын төхөөрөмжөөр засаж сурагчдад мэдээлсэн бөгөөд эхний зургаан байрт М.Энхбилэг, М.Эмүжин, Э.Тэмүүлэн, Б.Анужин, Б.Тэнгис, Б.Энхзул нар шалгарч сайдын нэрэмжит шагналын эзэд болжээ.
Б.Ганаа
 


Элсэлтийн ерөнхий шалгалтын сорилд 1500 сурагч хамрагдлаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0