Хөвсгөл аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв үйл ажиллагаагаа өргөжүүлэн Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайдын тушаалаар Политехник коллеж болж хичээл сургалтаа эхэллээ.
Тус сургууль нь Политехник коллеж болсноор суралцагч нар иргэний барилгын техникч, ойн техникч гэсэн 2 мэргэжлээр тус бүр 1,5 жилээр суралцах боломж бүрдэж байгаа юм. Цаашид орон нутагт хамгийн их эрэлттэй байгаа сантехникийн техникч, цахилгааны техникч гэсэн мэргэжлүүдээр хөтөлбөр батлуулж элсэлт авахаар төлөвлөж байна гэдгийг Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийн захирал Н. Баатар-Очир хэлж байлаа.

Өнөөдрийн байдлаар тус сургуульд автомашины засварчин, тогооч, үсчин, гоо засалч, талх нарийн боов үйлдвэрлэлийн технологийн ажилтан зэрэг 6 чиглэлийн 21 мэргэжлээр 400 гаруй суралцагч нар суралцаж байна. Хөвсгөл аймаг дахь МСҮТ нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцэхүйц чадамжид суурилсан сургалтын тогтолцоог бүрдүүлсэн сургалт, үйлдвэрлэл, хосолсон үндэсний магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн сургууль болох зорилтыг дэвшүүлэн 49 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

| Хөвсгөл аймаг дахь МСҮТ өргөжин Политехник коллеж боллоо |
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих