Мөрөн хотод Солонгос хэлний төвийг нээнэ
2021-11-18 10:01:16, 613

Хөвсгөл аймаг БНСУ-ын Дежон хотын Со дүүрэгтэй найрамдалт харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байна.

Хамтын ажиллагааны хүрээнд Хөвсгөл аймгийн Боловсрол соёл, урлагийн газрын дэргэд Солонгос хэлний төвийг нээж, ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. Аймгийн зүгээс үйл ажиллагаа явуулах байр танхим бэлтгэж, ирсэн багш, боловсон хүчнийг байрлуулах орон байраар хангах бол Согу дүүргийн зүгээс багш, боловсон хүчин, ном сурах бичиг, техник хэрэгслээр хангах юм байна. Мөн соёл урлагийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Мөрөн хотод хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллахаар болжээ.

Б.Туяа 

 

 



Мөрөн хотод Солонгос хэлний төвийг нээнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0