Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавьяат жүжигчин, Дархан аварга Дарийн Дамдины нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр, хичээлийн байр ашиглалтад орж нээлтээ хийлээ.
Улсын төсвийн 2.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр баригдсан 220 хүүхдийн сургуулийн байрны нээлт, улсын төсвийн 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр баригдсан 100 ортой дотуур байрын барилгыг нээлтэд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн оролцлоо. Тэрбээр 3 аваргын өлгий болсон энэ нутгаас олон сайхан аваргууд алдартнууд төрнө гэдэгт итгэлтэй байна гэдгийг онцолж байлаа.
Цагаан-Үүр сумын сургууль 1935 онд анх байгуулагдсан бөгөөд энэ жил 86 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сургуулийг 2005 онд МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавьяат жүжигчин, Дархан аварга Дарийн Дамдины нэрэмжит болгосон ажээ.
Цагаан-Үүр суманд 100 хүүхдийн дотуур байр, 280 хүүхдийн хичээлийн байр ашиглалтад орлоо |
Сэтгэгдэл бичих