Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Боловсрол соёл урлагийн газраас элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг шагнаж урамшууллаа. Тус аймгийн хэмжээнд энэ хавар 1650 сурагч 12-р ангийг төгссөнөөс элсэлтийн ерөнхий шалгалтад 1336 хүүхэд, өнгөрсөн оны 277 төгсөгч орсон байна. Шалгуулагчдаас 6 хичээлээр 17 сурагч 800 оноо авсан байна. Дээрх сурагчдын болон бэлтгэсэн 13 багш тус бүрийг 500,000 төгрөгөөр шагнаж урамшууллаа.
“Хэдийгээр улс орны хэмжээнд коронавирусны цар тахлын үе байсан боловч Хөвсгөл аймгийн Боловсролын газраас төгсөгч нарт зориулсан цахим сургалтыг үе шаттай зохион байгуулж шалгалт сорилго тогтмол авч ажилласан. Цаашид энэ амжилтыг улам ахиулахын төлөө хамтдаа хичээн ажиллана” гэдгийг Хөвсгөл аймгийн БСУГ-ын дарга Ц.Ганзориг хэлж байлаа.
Б.Ганаа
800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг урамшууллаа |
Сэтгэгдэл бичих