Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газраас Рэнчинлхүмбэ, Галт, Төмөрбулаг, Түнэл, Хатгал, Баянзүрх сумын сургуулиуд болон Мөрөн Гурван-Эрдэнэ сургуульд цахим номын сангийн тоног төхөөрөмжүүдийг олголоо.
Сургуулийн номын сангуудад Lib4U программыг нэвтрүүлж, номын сангийн каталог цахимд шилжсэнээр аймгийн хэмжээний цахим мэдээллийн санд нэгдэж, уншигчид цаг хугацаа, орон зайнаас үл хамааран номын сангийн үйлчилгээ авах боломж бүрдэж байна. Өөрөөр хэлбэл хүссэн хүн бүр интернетэд холбогдон ухаалаг гар утас болон суурин компьютероо ашиглан хаанаас ч номын сангийн үйл ажиллагаа, ном зүйн мэдээллийг богино хугацаанд олж авах боломж бүрдэж байна. Хөвсгөл аймгийн Нийтийн номын сан 2018 онд тус программыг нэвтрүүлсэн бол үргэлжлүүлэн сумдад хэрэгжүүлж 2024 он гэхэд ерөнхий боловсролын сургуулийн бүх номын санг 100 хувь цахим номын сантай болгохыг төлөвлөн ажиллаж байгаа ажээ.
Хөвсгөл аймгийн 7 сургууль цахим номын сантай боллоо |