Хөх сувд цэцэрлэг хөл хорионы үед 8 жил хэрэглэх сургалтын хэрэглэгдэхүүнээ бэлтгэн авчээ
2020-12-28 21:40:07, 1895

 Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Улсын тэргүүний  “Хөх сувд”  1-р цэцэрлэгийн хамт олон хөл хорионы үед  багш ажилчид эцэг эхчүүдийн хамтын хүчээр 8 жил хэрэглэх сургалтын хэрэглэгдэхүүнээ бэлтгэн авчээ. Тус цэцэрлэгийн 37 багш ажилчид эцэг эхчүүдтэйгээ нийт таван багт хуваагдан суралцахуйн таван чиглэл, 44 сэдвийн хүрээнд нийт 11850 ширхэг  стандартын хэрэглэгдэхүүнтэй болжээ.

Тодруулбал багшийн үзүүлэн, хэвлэмэл тараах материал, ном, сэтгэхүй хөгжүүлэх, туршилт танин мэдэхүй, дүрслэх урлаг,  хөдөлгөөн эрүүл мэндийг дэмжих хэрэглэгдэхүүнийг хөл хорио тогтоосноос хойш 6 сарын хугацаанд гэр гэртээ хийсэн байна. 

 “Хийсэн бүтээлүүдийг  тус цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсролыг эзэмшиж  есөн бүлгийн  400 гаруй  хүүхдэд гэрээг нь тарааж өгч байна. Бид хөл хориог үр дүнтэй ашиглаж хүүхдүүддээ гэрээр суралцах  боломжийг ханган ажиллаж байна гэдгийг “Хөх сувд”  1-р цэцэрлэгийн эрхлэгч Г.Мөнхцэцэг хэлж байлаа.

Б.Туяа 

 


Хөх сувд цэцэрлэг хөл хорионы үед 8 жил хэрэглэх сургалтын хэрэглэгдэхүүнээ бэлтгэн авчээ