Дотуур байрын хүүхдүүдийг гараас гар хүлээлгэн өгч байна
2020-11-13 23:11:43, 654

Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газраас орон нутгийн хэмжээнд эрсдэлээс урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэглэм баримтлах, хичээл сургалтын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах тал дээр анхааран ажиллаж байна. Сургалтын үйл ажиллагаа зогссон учраас дотуур байрын хүүхдүүдийг гэртээ харих аюулгүй байдлыг бүрдүүлж гараас гар хүлээлгэж өгчээ. Аймгийн хэмжээнд 46 дотуур байранд  байгаа 3599 сурагчийг эцэг эх асран хамгаалагчид хүлээлгэн өгсөн. Өдрийн 12 цагийн байдлаар Рэнчинлхүмбэ сумын дотуур байранд 4 хүүхэд байна гэсэн мэдээллийг БСУГ-ын дарга Ц.Ганзориг мэдээллээ. Мөн хичээл сургалтын үйл ажиллагаа цахимд шилжсэн учраас цахимаар сургалтын үйл ажиллагааг явуулах төлөвлөлтийг хийж сүлжээ, холбоо байхгүй сурагчдад сургалтыг хүргэх бодлого зохицуулалтыг хийж байгаа ажээ.

Б.Ганаа



Дотуур байрын хүүхдүүдийг гараас гар хүлээлгэн өгч байна