Хөвсгөл боловсрол төслөөс “Сурагч тэтгэлэг”-ийг Ү.Энхжинд олгоно
2020-10-27 14:27:25, 1729

Хөвсгөл боловсрол төслөөс ахмад багш нарын нэрэмжит “Сурагч тэтгэлэг”-ийг сар бүр 3 сурагчид олгохоор төлөвлөсөн байна.Эхний тэтгэлгийг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын сургуулийн 10-р ангийн сурагч Үүрцайхын Энхжинд олгохоор болжээ.  Ү.Энхжин нь монгол уран бичлэгээр 4 дэх жилдээ хичээллэж байгаа бөгөөд 2017 онд "Бийрийн жим" дугуйланг үүсгэн байгуулж, нийт 7 удаагийн бийрийн сургалтыг Баянзүрх, Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Тосонцэнгэл суманд  11 багш, 50 гаруй сурагчдад зохион байгуулсан. 2019, 2020 онд багш, гэр бүлийн дэмжлэгтэйгээр өөрийн бие даасан бүтээлийн үзэсгэлэнгээ аймагтаа 2 удаа гаргасан амжилттай яваа  сурагч юм. Хөвсгөл боловсрол төсөл нь  боловсролын салбарт ажиллаж байгаа багш, сурагчдад  мэдлэг, мэдээлэл олгох сургалт хийх болон бусад үйл ажиллагааг зохион байгуулах, шилдэг манлайлагч сурагчдыг дэмжих,  мөн гадаад харилцааг өргөжүүлэх, багш нарын идэвх оролцоог нэмэгдүүлэх уралдаан зохион байгуулах гэх зэрэг үйл ажиллагаа төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, санал шийдэл дэвшүүлэх үндсэн гол зорилготой гэдгийг төслийг санаачлагч Н.Номун-Эрдэнэ хэлж байлаа.

Б.Ганаа



Хөвсгөл боловсрол төслөөс “Сурагч тэтгэлэг”-ийг Ү.Энхжинд олгоно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-08 08:16:39
    ?????????: Маш зөв шийдвэр. Ү.Энхжин охинд амжилт хүсьe