Инновацийн боловсрол олгох танхимтай боллоо
2020-07-01 00:06:12, 778

 Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газар  Зүтгэл итгэл санаачилгыг дэмжих нэрлэсэн жилийн туг хүлээн авч бүтээлч ажлуудыг өрнүүлсэн байна. Тухайлбал  багш, сурагчдын шинэ санаа, шилдэг технологийг дэмжих, түгээх, үйл ажиллагаанд ашиглах зорилгоор мэдээлэл технологийн шинэлэг дизайн бүхий сургалтын орчин Инновацийн боловсрол олгох танхимтай боллоо. Байгууллагынхаа гадна талын орчныг сайжруулах, үйлчлэгч харилцагчийн тав тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор сүүдрэвч, хашаа барьж мод бут тарьж эко орчныг бүрдүүлжээ.

Мөн ажилчдынхаа бие бялдрыг хөгжүүлж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилготой Эрүүл мэндийн төвийг байгуулсан байна.

Б.Ганаа



Инновацийн боловсрол олгох танхимтай боллоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0