Хөвсгөл аймагт Элсэлтийн ерөнхий шалгалтыг өмнөх жилүүдэд нэг сургууль дээр авдаг байсан бол энэ жил коронавирүсний халдвараас сэргийлэх зорилгоор Ирээдүй цогцолбор сургууль, Эрдмийн далай цогцолбор сургууль, Дэлгэрмөрөн цогцолбор сургууль гэсэн гурван сургууль дээр авахаар болжээ. Шалгалт өгөх танхимд 10-12 шалгуулагч байхаар тооцон суудлын хуваарийг гаргасан бөгөөд хоорондын зай 2 метр байх гэнэ. Бусад хоёр сургуулиас цагдаагийн хамгаалалттай материалыг авч шууд засалтыг Ирээдүй сургууль дээр хийнэ. Дүн оноо засалтын үйл ажиллагааг шууд засалтын шилэн технологи ашиглан шалгалт бүрийн дараа тусгай цахим хаягаар live-аар мэдээлэх ажээ.
Б.Туяа
| Элсэлтийн ерөнхий шалгалтыг 3 сургууль дээр авна |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих