Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ хичээлийн жилд 12-р ангид 1452 хүүхэд суралцаж төгсөж байна. Элсэлтийн ерөнхий шалгалтад нийт 1359 хүүхэд бүртгүүлж шалгалт өгөх бэлтгэлийг хангажээ. Энэ хүүхдүүд дотор өмнөх оны 96 төгсөгч байна. Энэ хичээлийн жилд төгсөж байгаа сурагчдаас 190 хүүхэд шалгалт өгөхгүй тул бүртгүүлээгүй гэнэ. Аймгийн Боловсрол соёл урлагийн газраас нийт шалгалт өгөх хүүхдүүдэд зориулсан мэдээ, мэдээллийг орон нутгийн хэвлэл мэдээллээр хүргэсээр байна. Шалгалт энэ сарын 2-нд эхлэх бөгөөд сурагчид суудлын хуваарь, бүртгэлийн хуудас, гэрчилгээ, иргэний үнэмлэхтэйгээ ирэхийг БСУГ-ын Бодлого төлөвлөлт хүний нөөцийн хэлтсийн дарга Ш.Отгон-Эрдэнэ анхааруулж байлаа.
| Элсэлтийн ерөнхий шалгалтыг 1359 хүүхэд өгнө |
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих