Төрийн албан хаагчдын дунд англи хэлний цахим олимпиад зохион байгуулав
2020-05-21 17:15:19, 622

Хөвсгөл аймагт "Дэлхийн Хөвсгөл" англи хэлний хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд үүний хүрээнд  Засаг даргын Тамгын газраас аймгийнхаа төрийн албан хаагчдын дунд англи хэлний олимпиадыг цахимаар зохион байгууллаа. 

Олимпиад нь төрийн албан хаагчдын англи хэлний мэдлэг, чадварыг дээшлүүлэх, гадаад оронд урт, богино хугацааны сургалт, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм . Энэ жилийн олимпиадыг онлайн хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд  “Сумдын төрийн албан хаагчдын олимпиад”-д 17 сумын 78 албан хаагч, “Мөрөн сумын төрийн албан хаагчдын олимпиад”- д 26 байгууллагын 61 албан хаагч оролцлоо. Мөрөн сумын төрийн албан хаагчдын ангилалд Хөвсгөл аймгийн Прокурорын газрын ажилтан Б.Наранмөнх тэргүүлсэн бол Сумдын төрийн албан хаагчдын ангилалд Түнэл сумын ерөнхий боловсролын сургуулийн Орос хэлний багш М.Шинэцэцэг тэргүүлжээ.

Б.Ганаа



Төрийн албан хаагчдын дунд англи хэлний цахим олимпиад зохион байгуулав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0