Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газраас телевиз болон онлайнаар хичээл үзэх боломжгүй малчны хүүхдүүдэд хичээлийг татан авч цаасаар хувилан хүргүүлж байна гэдгийг БСУГ-ын дарга Ц.Ганзориг мэдээллээ. Тус аймгийн хэмжээнд малчин өрхийн 11193 хүүхэд байна. Үүн дотор эцэг эхтэйгээ отроор 454, сумын төвд 3790, мал дээр 4844 хүүхэд байгаа судалгаа гарчээ. Мөн төгсөх 12-р ангийн сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалтад зориулан монгол хэлний бүх судлагдахуунаар сурагчдад даалгавар өгч багш мэргэжилтнүүд цахим хичээл бэлтгэн сайтдаа байршуулсан байна. Цаашид сурагчид телевизийн хичээлд хэрхэн ас холбогдол өгч үзэж байгаа эсэхэд хяналт тавин ажиллах ажээ.
Б.Гантуяа
Малчдын хүүхдүүдэд хичээлийг цаасаар хувилан хүргүүлж байна |
|
Сэтгэгдэл бичих