Хусны үйсээр хийсэн сав шилдэг бүтээлээр шалгарав
2019-10-31 20:18:15, 998
Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газрын Насан туршийн боловсролын хэлтсээс эрүүл ахуйн шаардлага хангахгүй сав баглаа боодлоос татгалзах, уламжлалт технологиор хийсэн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэх зорилтын хүрээнд "Шинэ санаа –Шилдэг шийдэл" уралдааныг зарласан юм. Тус уралдаанд 24 сумын 30 орчим иргэy бүтээлээ ирүүлснээс Эрдэнэбулган сумын иргэн Я.Сүхболд, Насан туршийн боловсролын багш Д.Энхтуяа нарын хусны үйсээр хийсэн сав шилдэг бүтээлээр шалгарав. Үйсэн саванд элсэн чихэр, давс, будаа зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг хийхэд тохиромжтой амт үнэр орохгүй гэдгээрээ онцлог юм.
 
Уралдааны дэд байрт Рашаант сумын багш Э.Эрдэнэ-Адъяагийн ширээр хийсэн айргийн хөхүүр, гүүний зэл, тушаа зэргийг сургалтын хэрэглэгдэхүүн сувинер байдлаар хийсэн, гуравт Их-Уул сумын багш А.Наранчимэгийн дахин боловсруулсан цаасаар хийсэн төрөл бүрийн хүнсний уут шалгарсан байна.
 
Уралдааны үр дүнд цаашид иргэд бараа бүтээгдэхүүнээ зах зээлд нийтүүлэн орлого олохоос гадна эко бүтээгдэхүүнийг ард иргэддээ хэрэглэж занших сургалт мэдээллийг өгч ажиллах ач холбогдолтой гэдгийг Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газрын Насан туршийн боловсролын хэлтсийн дарга Д.Баасансүрэн хэлж байлаа.
Б.Туяа 


Хусны үйсээр хийсэн сав шилдэг бүтээлээр шалгарав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0