Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газраас “Цахим боловсрол”, “Эх хэл бичиг” хөтөлбөрийн хүрээнд элсэлтийн ерөнхий шалгалтад сурагчдыг амжилттай бэлтгэн оролцуулах, улсад амжилтаа ахиулах зорилгоор 12 дугаар ангийн сурагчдад монгол, хэл бичгийн онлайн хичээл зааж эхэллээ. “Монгол хэл, бичгийн шалгалтад бэлтгэх арга зүй, зөвлөмж” онлайн хичээлийг Боловсрол соёл урлагийн газрын Монгол хэл, уран зохиолын судлагдахуун хариуцсан мэргэжилтэн О.Оюунтунгалаг, Улсын тэргүүний, үндэсний лаборатори “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн багш Г.Өнөрсайхан нар зааж монгол хэл бичгийн шалгалтад бэлтгэх арга зүйн зөвлөгөө өгсөн юм. Тус аймгаас энэ оны элсэлтийн ерөнхий шалгалтад оролцсон шалгуулагчид монгол хэл судлагдахуунаар 523,1 хэмжээст онооны дундажтайгаар улсад 9 дүгээр байрт жагсаж, өмнөх жилийн оноог 22-оор ахиулж, 8 байраар урагшилсан байна. Цаашид энэхүү амжилтаа улам ахиулахыг зорьж байгаа ажээ.
Б.Ганаа
Монгол, хэл бичгийн онлайн хичээл зааж эхэллээ |
|
Сэтгэгдэл бичих