Хөвсгөл аймагт 3447 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орлоо
2019-09-02 21:33:38, 492
Хөвсгөл аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд шинэ хичээлийн жилийн нээлтээ хийж байна.  Тус аймгийн хэмжээнд нэгдүгээр ангид 3447 хүүхэд элсэн орлоо. Харин 12-р ангийг 1473 хүүхэд төгсөнө. Энэ хичээлийн жилд төрийн өмчийн 39, хувийн өмчийн 6 нийт 45 цэцэрлэгт 11500 хүүхэд хамрагдаж 270 үндсэн багш ажиллана. Ерөнхий боловсролын төрийн өмчийн 34, хувийн хэвшлийн 1 нийт 35 сургуульд 28500 хүүхэд суралцах ажээ. Боловсрол, соёлын салбарт 2018-2019 онд 87,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийж байгаагийн дотор 3 ажлыг 100 хувь бүрэн хийсэн, 8 ажил гүйцэтгэгч шалгарсан, 10 ажил гэрээ байгуулах шатандаа явж байгаа бөгөөд өнөөдөр бүх сургууль, цэцэрлэгийн хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн эхэллээ.
Б.Ганаа


Хөвсгөл аймагт 3447 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орлоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0