Хөгжлийн бэрхшээлтэй 6 настай хүүхдүүдийг сургуульд бүрэн хамруулна
2019-06-30 23:44:51, 644
Хөвсгөл аймаг “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллыг сайжруулах” зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрт илрүүлэх, хөгжлийн дэмжлэгийн тогтолцоо бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна.  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуульд хамрагдалтыг дэмжих зорилготой “Сургуульд хамрагдалтыг дэмжих зөвлөл” байгуулан 6 настай сургуульд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийн асуудлыг хэлэлцэж, тухайн сумын удирдлага болон захирлуудад хуваарилан өгч байна.Тус аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 6 настай 40 хүүхэд байгаа бөгөөд хүүхдүүдийг сургуульд бүрэн элсүүлж тэдэнд тохирсон орчинг бүрдүүлж анги хамт олонд нь дасгах, гадуурхахгүй байх зэрэгт тухайн сургуулийн захиргаа, багш эртнээс бэлтгэл ажлыг ханган ажиллах үүргийг аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дэд дарга Ш.Отгон-Эрдэнэ өглөө.
 
 Б.Туяа


Хөгжлийн бэрхшээлтэй 6 настай хүүхдүүдийг сургуульд бүрэн хамруулна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0