ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 500,000 төгрөгөөр урамшуулав
2019-06-27 10:49:08, 2103
Хөвсгөл аймгийн хэмжээнд 710 хүүхэд Элсэлтийн ерөнхий шалгалт өгснөөс Эрдмийн далай цогцолбор сургуулийн сурагч Ө.Гэрэлт-Учрал, Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн сурагч О.Билэгсайхан нар 800 оноо авсан байна. Тус аймаг ЭЕШ-ын дундаж гүйцэтгэлээрээ өмнөх жилээс 4 байраар урагшилж 8 дугаар байрт орсон байна. Шалгалтаа амжилттай өгч 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарт аймгийн Засаг дарга Л.Ганболд талархал илэрхийлэн тус бүр 500,000 мянган төгрөгийн урамшуулал олголоо.Хөвсгөл аймагт хуваарь олгох ажлыг Монголын их, дээд сургуулийн консерциумын элсэлтийн салбар комиссын дарга Ю.Хорлоогоор ахлуулсан баг зохион байгуулж байна. Тус аймагт 2365 хуваарь ирсэн ажээ.
Б.Туяа 
 


ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 500,000 төгрөгөөр урамшуулав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-06-28 10:04:29
    ???: 800 оноо авсан мундаг хүүхдүүдэд баяр хүргье.гэхдээ аймаг сумынхаа нэрийг гаргаад дэлхийн номер 1 сургуульд өөрийн хүчээр сурахаар болсон хүүг ерөнхийлөгч 2 ч удаа хүлээн авч уулзаж байхад төрөлх,аймаг сумын удирдлагууд түй ч байхгүй шүү.Харах өнцгөө өөрчилж ийм асуудалд улс төрөөс хараат бус байх нь аймаг,сум толгойлж буй хүмүүсийн эхний хүн чанар ёс зүй ухамсар шүү.Тэр том сургуульд сурна гэдэг та нар шиг мөнгөтэй,эсвэл эрх мэдэлт4й улсын тэтгэлэгээр арын хаалгаар хүүхдээ сургаад авчихдаг луйварчдын хажууд юу ч биш байж болно.удирдагч гэдэг бол удирдагч л байх ёстой.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-06-27 12:05:22
    Зочин: Jil bvr bagsh suragchiig uramshuulj baiwal uramshaad vr dvn ondor bx magadlaltai Ongorson jil 6 xvvxed 800 onootoi baisan xedii ch bagsh suragchiig ene jishgeer uramshuulaagvi shvv dee jil bvr yalgaatai xandax xereggvi l ym ug ni