Сурагчид ухаалаг утас, хувийн хэрэг авч ирэх шаардлагагүйг анхааруулав
2019-06-18 18:02:19, 762
Хөвсгөл аймагт Элсэлтийн ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Шалгалтыг Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн Х.Тунгалагтуулаар ахлуулсан баг зохион байгуулж байна. Энэ үеэр гарсан зөрчил гомдол байхгүй байна.
Гэхдээ сурагчид шалгалтад орохоор ирэхдээ ухаалаг утас, цаг, хувийн хэрэг авч ирж байна. Эдгээрийг оруулахгүй учраас гадна хэн нэгэнд үлдээн олохгүй болох хаяж гээгдүүлэх тохиолдол гарч байгаа гэнэ. Иймээс сурагчдыг гар утас, цаг, хувийн хэргээ гэртээ үлдээхийг анхааруулж байв.
Мөн хөдөө орон нутгийн хүүхдүүд цагаасаа хоцрох тохиолдол гарч буй учраас шалгалт эхлэхээс өмнө цагаа зохицуулж ирсэн байх шаардлагатайг хэлж байлаа. Өчигдөр орон нутгийн нэг хүүхэд үерийн улмаас шалгалтын цагаасаа хоцорсон байна. Тус аймагт 710 хүүхэд шалгалтад орох бөгөөд шалгалтыг Боловсролын үнэлгээний төвөөс 3 зохион байгуулагч, БСУГ-ын 8 мэргэжилтэн, хяналтын 32 багш,  эмч, цагдаа гэсэн 45 хүний бүрэлдэхүүнтэй баг Мөрөн сумын Ирээдүй сургууль дээр зохион байгуулж байна.
 
 Б.Туяа 


Сурагчид ухаалаг утас, хувийн хэрэг авч ирэх шаардлагагүйг анхааруулав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0