Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Монгол Улсын СГЗ Ж.Бадраагийн нэрэмжит математик, байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай Улсын тэргүүний "Дэлгэрмөрөн" цогцолбор сургуулийн шинээр барих 320 хүүхдийн хичээлийн байрны шав тавив.
Тус арга хэмжээнд УИХ-ын дэд дарга, Л.Энх-Амгалан, аймгийн Засаг дарга Л.Ганболд, Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх, "Дэлгэрмөрөн" сургуулийн захирал Р.Оюунтуяа болон тус сургуулийн ахмад багш, ажилчид, сургуулийн сурагчид оролцлоо. 2020 онд шинээр ашиглалтад орох 320 хүүхдийн хичээлийн байр нь 3,6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд УИХ-ын дэд дарга, Л.Энх-Амгалан өөрийн багцаас энэ оны улсын төсөвт бариулахаар суулгасан байна.
Тус аймагт энэ онд шинээр 8 сургууль, 6 цэцэрлэг, 1 дотуур байр, 2 эрүүл мэндийн төв, 3 соёлын төв, 4 ахмадын өргөө, 2 Засаг даргын тамгын газрын барилга шинээр барих ажээ.
Б.Ганаа
Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 320 хүүхдийн хичээлийн байрны шав тавилаа |
|
Сэтгэгдэл бичих