Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос санаачлан хэрэгжүүлж буй "Хавдаргүй Монгол эмэгтэй" нийгмийн зорилтот төсөл Хөвсгөл аймагт хэрэгжиж эхэллээ.
Төслийн хүрээнд хоймор нутгийн 23 сум 1 тосгонд очиж эмэгтэйчүүдэд хөхний болон умайн хүзүүний хорт хавдрын үзлэг, оношлогоо хийж, иргэдэд эрүүл мэнд, гэр бүлд чиглэсэн лекц, сургалт болно.
Мөн өсвөр үеийнхэнд “Үе тэнгийн дээрэлхэлд, ялгаварлан гадуурхалт", Дэлгэцэд донтох эмгэгийн үр дагавар, Мэргэжил сонголтын тухай сэдвүүдээр лекц, сургалт, соёлын үйл ажиллагаа зохион байгуулах юм байна.
Энэ оны эхний 8 сарын байдлаар тус аймагт умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэг үзлэгт 9282 эмэгтэйчүүд хамрагдахаас 3556 буюу 38,3 хувь хамрагдсан байна. Үзлэгт хамрагдсан эмэгтэйчүүдийн 8 буюу 0,2 хувьд нь эмгэг илэрчээ.
Хөхний өмөнгийн эрт илрүүлэг үзлэг 36670 эмэгтэйчүүд хамрагдахаас 18597 буюу 50,7 хувь нь хамрагдаж 119 буюу 0,6 хувь нь өөрчлөлттэй гарсан байна.
Б.Гантуяа
“Хавдаргүй Монгол эмэгтэй” нийгмийн зорилтот төсөл хэрэгжиж эхэллээ |
Сэтгэгдэл бичих