Хөвсгөл аймагт иргэд олон нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яамнаас үндэсний хэмжээнд зохион байгуулж буй “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аяны нээлт боллоо.
Аяныг бүтэн жилийн турш салбар дундын оролцоотойгоор бусад байгууллагууд дээр хамтран зохион байгуулж, иргэд олон нийт, төрийн албан хаагчдын идэвх оролцоог нэмэгдүүлж, тэднийг амьдралын зөв хэв маягт сургах, хөдөлгөөний дутагдалд орохгүй байх, хоол хүнсний зохисгүй хэрэглээнээс татгалзахыг уриална.

Тус аймгийн хэмжээнд өнгөрсөн онд нийт төрийн албан хаагч нарын дунд судалгаа явуулахад 7000 гаруй төрийн албан хаагч нарын 90 хувь нь илүүдэл жинтэй байсан байна.
Аяны нээлтийн үеэр Мөрөн сумын Өрхийн Эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд зөв зохистой хооллолтын талаар хоолны үзэсгэлэн гаргаж, харилцан туршлагаа солилцож эрүүл хоол хүнсийг гэртээ хийж хэрэглэх талаар мэдээлэл өглөө.
Б.Ганаа
| Төрийн албан хаагч нарын 90 хувь нь илүүдэл жинтэй байна |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих