Хавдраар өвчилсөн иргэдийн дөрөвний нэг нь элэгний хавдартай байна
2023-03-20 20:31:51, 339

JCI  төрийн бус байгууллага үүсэж хөгжсөний 20 жилийн ойн хүрээнд Монгол орон даяар “Амьдрал-бэлэг” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд элэгний өвчнөөс сэргийлэх, эмнэлзүйн болон сэтгэлзүйн мэдээлэл хүргэх сургалт  Мөрөн хотод болов.  

Хөвсгөл аймагт сүүлийн жилүүдэд хорт хавдрын тохиолдол нэмэгдсээр байна. 2022 онд хавдрын 305 тохиолдол шинээр бүртгэгдэж, 214 хүн хавдрын улмаас нас баржээ. Хорт хавдартай 928 хүн хяналтад эмчлүүлж байгаа бөгөөд өмнөх оноос хяналтад орсон иргэдийн тоо 78 тохиолдлоор нэмэгдсэн байна.Хавдартай иргэдийн 235 нь буюу дөрөвний нэгийг элэгний хавдар эзэлж байгаа юм. Элэгний өвчлөл, хатуурал, хавдар зэргийг анхнаас нь эрт илрүүлбэл илүү урт наслах бүрэн боломжтой. Хорт хавдраас сэргийлэхийн тулд иргэний өөрийн амьдралын зөв хэв маяг, эрт илрүүлэх үзлэг оношилгоонд насны ангиллаар хамрагдаж хэвших нь чухал гэдгийг JCI төслийн сургагч багш Г.Одгэрэл зөвлөж байлаа. 

Б.Ганаа

 

 

 

 



Хавдраар өвчилсөн иргэдийн дөрөвний нэг нь элэгний хавдартай байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0