Он солигдох мөчид 7 хүү, 2 охин мэндэлжээ
2023-01-01 22:26:20, 403

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх эмэгтэйчүүдийн тасагт баярын өдрүүдэд  Эх барих эмэгтэйчүүдийн эмч, аймгийн эх барих эмэгтэйчүүдийн  Ерөнхий мэргэжилтэн Клиникийн профессор П.Отгонбаяр ахлагчтай ээлжийн хамт олон ажиллаж байна.

Тус аймагт он солигдох торгон мөчид 7 хүү, 2 охин шинээр мэндэлсэн байна. Баярын өдрүүдэд амаржсан эх, төрсөн хүүхдэд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мөнгөн-Эрдэнэ Засаг даргын  гарын бэлгийг гардуулж, баяр хүргэлээ.

Тус аймгийн хэмжээнд жилд 2000-2500 эх амарждаг ажээ.

Б.Туяа



Он солигдох мөчид 7 хүү, 2 охин мэндэлжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0