Энх-Үйлс өрхийн эмнэлэг стандартын орчин бүхий шинэ байртай боллоо
2022-12-13 12:30:07, 687

Мөрөн сумын 1,2 дугаар багийн иргэдэд үйлчилдэг Энх-Үйлс өрхийн Эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтад орлоо. Тус эмнэлэг улсын төсвийн 648.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан бөгөөд "Сайрын харгана" ХХК тeндерт шалгарч  гүйцэтгэсэн байна.  Энх-Үйлс өрхийн Эрүүл мэндийн төв 1999 онд байгуулагдсан 5700 гаруй иргэдэд өрхийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байна.

“Өнгөрсөн онд аймгийн Засаг даргын нөөц болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар "Энх-Үйлс” өрхийн эрүүл мэндийн төвд 55.9 сая төгрөгийн  урвалж оношлуур,тоног төхөөрөмж,автомашинаар хангаж дэмжлэг үзүүлсэн. Ирэх онд  шинээр ашиглалтад орсон барилгын гадна талын хашаа барихад 20 сая төгрөгийг Орон нутгийн хөгжлийн сангаас шийдвэрлэж байна” гэдгийг аймгийн Засаг дарга Ш. Идэрбаясгалан хэлж байлаа.

 Энх-Үйлс өрхийн эмнэлэг стандартын орчин бүхий шинэ байртай болсноор  анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж буй  өрхийн эрүүл мэндийн төвийн орчин нөхцөл сайжирч, иргэндээ ойртсон, чанартай тусламж үзүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Б.Ганаа

 



Энх-Үйлс өрхийн эмнэлэг стандартын орчин бүхий шинэ байртай боллоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0