Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүний нөөцийг сургаж хөгжүүлэх бодлогын хүрээнд Энэрэл анагаах ухааны дээд сургуультай хамтран “Туслах сувилагч”-ийн эрх олгох нэг жилийн сургалтыг орон нутагт танхимаар зохион байгуулж байна.
Тус аймаг 2016 оноос эхлэн туслах сувилагчийн сургалтыг зохион байгуулж 100 гаруй үйлчилгээний ажилтныг бэлтгэсэн бөгөөд энэ удаагийн сургалтад 20 үйлчилгээний ажилтан хамрагдаж байна. Үйлчилгээний ажилтан туслах сувилагч болсноор цэвэрлэгээ үйлчилгээгээ хийхээс гадна асаргаа сувилгаа үзүүлж, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох арга зүйн зөвлөмжийг өгөх юм. Мөн хүнд өвчтэй хэвтрийн иргэдийг асарч сувилах, төрөх эхчүүдэд мэдээлэл зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээг давхар хүргэснээр эмнэлгийн мэргэжилтэн болж цалин нэмэгдэх боломж бүрдэж байгаа ажээ.
Б.Ганаа
Үйлчилгээний ажилтныг “Туслах сувилагч”-аар мэргэшүүлж байна |
Сэтгэгдэл бичих