Баасан гарагт 8-17 цаг хүртэл хөдөлгөөнийг хязгаарлана
2022-10-05 14:48:41, 2048

Хөвсгөл аймагт зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх, иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд хамруулахад тэдний үүрэг оролцоог нэмэгдүүлэх, дугуйн спортыг олон нийтэд сурталчлах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, зөв зан үйлийг төлөвшүүлэх, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд "Авто машингүй өдөр 10,000 алхам" арга хэмжээг баасан гарагт зохион байгуулна.

Баасан гарагт өглөөний 8-17 цагийн хооронд Мөрөн сумын төв замын авто машины хөдөлгөөнийг маршрутын дагуу зогсооно. Энэ үеэр албан байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэд нэгдсэн журмаар жагсан алхах бөгөөд аймгийн явган алхалтын холбоо ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын алхалтыг “Түүх соёлын жимээр хөтөлбөр”-ийн хүрээнд хийхээр төлөвлөсөн байна.  

Тус аймгийн хэмжээнд 6500 гаруй төрийн албан хаагч ажиллаж байгаагийн 30 гаруй хувь нь илүүдэл жинтэй гэсэн судалгаа гарчээ. Иймээс аймгийн Биеийн тамир спортын газраас төрийн албан хаагч  нарын дунд жингээ хасах арга хэмжээг хөтөлбөрийн дагуу зохион байгуулж байгаа аж.

Б.Ганаа

 

 



Баасан гарагт 8-17 цаг хүртэл хөдөлгөөнийг хязгаарлана

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0