Эх, нярай, хүүхдийн эндэгдлийг бууруулах төсөл хэрэгжинэ
2022-05-18 14:44:59, 598
Хөвсгөл аймагт Оросын Холбооны Улсын Засгийн газрын санхүүжилт, ДЭМБ-ын техникийн дэмжлэгтэйгээр “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулснаар Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх, Эх, нярай, хүүхдийн эндэгдлийг бууруулах” төслийг  3 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. 
Тус аймагт эх, нярайн эндэгдэл бусад аймгуудаас  өндөр байгаа гэнэ. Тодруулбал эхийн эндэгдэл жилд 1-2 тохиолдол бүртгэгдэж  0-5 нас хүртэлх хүүхдийн  эндэгдэл 2020 онд 47, 2021 онд 48 тохиолдол бүртгэгджээ.Төсөл хэрэгжиж тоног төхөөрөмжөөр хангагдсанаар  Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхээс гадна орон нутагт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй үзүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах боломж бүрдэх ажээ. Төслийн  танилцуулах уулзалт  Улаанбаатар хотод болж Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица,  Хөвсгөл аймгийн Засаг дарга, ЭМГ-ын дарга, Нэгдсэн эмнэлгийн захирал, холбогдох эмч мэргэжилтнүүд оролцлоо.
Энэ үеэр  эх, нярай, хүүхдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай төрөхийн ор, нярайн шарлалтыг хэмжих аппарат, нярайн дулаацуулах ширээ, олон үзүүлэлттэй өвчтөний монитор, тариурын автомат шахуурга, амбу маск, хүүхдийн урт, өндөр хэмжигч, электрон жин, ургийн монитор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч зэрэг 12 нэр төрлийн 268,530,000 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн хэрэгсэл Хөвсгөл аймгийн удирдлагуудад гардуулан өглөө.
Б.Ганаа
 
 
 


Эх, нярай, хүүхдийн эндэгдлийг бууруулах төсөл хэрэгжинэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0