Эрүүл мэндийн сайд С.Энхболд Хөвсгөл аймагт ажиллаж байна
2022-03-20 20:59:09, 631

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр Хөвсгөл аймагт ажиллаж байна. Тэрбээр Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар,  Нэгдсэн эмнэлгийн удирдлагуудтай уулзаж эрүүл мэндийн салбарт хийж буй  шинэчлэл, энэ оны 5 сарын 1 өдрөөс эхлэх бүх нийтийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрүүл мэндийн гүйцэтгэлийн санхүүжилтийн асуудлаар санал солилцлоо.

Мөн удахгүй ашиглалтад орох Эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

 

Улсын төсвийн тэрбум 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус төв ашиглалтад орсноор олон үр дүнд гарна гэдгийг Нэгдсэн эмнэлгийн дарга Г.Оюунжаргал онцолж байлаа.  Монгол Улсын хэмжээнд хавдрын тусламж үйлчилгээг Улаанбаатар хотод төвлөрүүлэн үзүүлдэг нь орон нутгийн хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж сул байх, тэр дундаа хорт хавдрын оношилгоо эмчилгээг оройтож авах, эдийн засгийн хувьд шаардлагагүй дагалдах зардал өндөр тусч байгаа  юм. Иймээс  иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих замаар хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах дадал зуршлыг бий болгох, эдийн засгийн ачаалалгүйгээр хавдрын нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг харьяа орон нутгийн эмнэлэгт чирэгдэлгүйгээр хүргэх зорилготой  Эрүүл мэндийг дэмжих төвийг  байгуулж байгаа ажээ.

Б.Гантуяа 

 

 



Эрүүл мэндийн сайд С.Энхболд Хөвсгөл аймагт ажиллаж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0