Хөвсгөл аймгийн хэмжээнд 2021 онд нийт 716 гэмт хэрэг бүртгэгдэж урьд оны мөн үетэй харьцуулахад 181 хэргээр буюу 33.8 хувиар өссөн байна. Тухайлбал хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг 15 бүртгэгдэж өмнө оны мөн үеэс 7 хэргээр буюу 87.5 хувь, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал ашиглах гэмт хэрэг 9 бүртгэгдэж өмнө оны мөн үетэй харьцуулахад 6 хэргээр буюу 3 дахин, эд хөрөнгө устгах гэмтээх гэмт хэрэг 7 бүртгэгдэж өмнө оны мөн үеэс 5 хэргээр буюу 3.5 дахин өссөн байна. Мөн залилах гэмт хэрэг 273 бүртгэгдэж өмнө оны мөн үетэй харьцуулахад 247 хэргээр буюу 10.5 дахин, эдийн засгийн гэмт хэрэг 3 бүртгэгдэж өмнө оны мөн үетэй харьцуулахад 2 хэргээр буюу 3 дахин, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 12 бүртгэгдэж өмнө оны мөн үетэй харьцуулахад 11 хэргээр буюу 12 дахин өссөн байна гэдгийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ.
Б.Ганаа
| Хөвсгөлд гэмт хэрэг 33,8 хувиар өссөн байна |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих