Хөвсгөл аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байгаа учраас өрхийн Эрүүл мэндийн төвүүд амралтын өдрүүдэд ажиллана. Тодруулбал бямба ням гарагуудад 12-18 цагийн хооронд ажиллах юм. Өнөөдрийн байдлаар 90-ээд хүүхэд хэвтэн эмчлүүлж байна . Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг 50 ортой бөгөөд нэмэлтээр 70 орчим орыг дэлгээд байна. Мөн Нэгдсэн эмнэлэгт хүүхдийн үзлэгийн тусгай өрөөг гарган үзлэг хийж, мэдээлэл, зөвлөгөө өгч байна. Эцэг эхчүүд бага насны хүүхэд нь ханиалгаж томуугийн шинж тэмдэг илэрсэн үед олон хүүхдийн бөөгнөрөл үүссэн Нэгдсэн эмнэлэгт ирэхгүй Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандах хэрэгтэйг зөвлөж байлаа. Мөрөн сумын хэмжээнд нярай буюу 2 нас хүртэлх хүүхдийг нь гэрээр нь очиж үзэх арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгааг Хөвсгөл аймгийн ЭМГ-ын Тархвар судлал хариуцсан мэргэжилтэн Д.Өлзийсайхан онцолж байлаа.
| Өрхийн эрүүл мэндийн төвүүд амралтын өдрүүдэд ажиллана |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих