Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт коронавируст халдварын 66 тохиолдол нэмэгдэж нийт халдварын тохиолдол 19324 боллоо. Халдвар авсан иргэдийн дунд 15-аас доош насны хүүхэд болон 65-аас дээш насны ахмадууд нэмэгдэж байгаа гэнэ.
Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгч 76, гэрээр хяналтад 134 хүн эмчлүүлж байгаагийн дотор өвчний явц хүнд 4, хүндэвтэр 35, хөнгөн 171 хүн байна.
Халдварын шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойрхон харьцаж, өөрийгөө эрсдэлтэй гэж үзсэн л бол аль болох 2-3 хоногт бусдыг халдвараас хамгаалах зорилгоор амны хаалтаа зүүх, зай барих, айлд зочлохгүй, гэртээ хүн урихгүй байх зэргээр дэглэмийг барих хэрэгтэйг Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.
Б.Ганаа
Хөвсгөлд халдварын тохиолдол нэмэгдсээр байна |
Сэтгэгдэл бичих