Хөвсгөлд сүүлийн 7 хоногт коронавируст халдвар огцом өссөн байна
2022-01-10 14:36:10, 1001
Хөвсгөл аймагт сүүлийн 7 хоногт коронавируст халдварын тохиолдол огцом нэмэгдсэн байна. Тодруулбал 12 сарын 27-оос 1 сарын 2 хүртэл коронавируст халдварын 18 тохиолдол бүртгэгдсэн бол энэ  сарын 3-аас 9-ий өдрүүдэд 85 тохиолдол бүртгэгдэж 67 тохиолдлоор нэмэгдсэн байна гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлээ.
 
Тус аймагт сүүлийн 24 цагийн байдлаар коронавируст халдварын  6 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 19095 болсон байна. Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт 49, гэрээр 54 хүн эмчлүүлж байгаагийн дотор өвчний явц хүнд 2, хүндэвтэр 16, хөнгөн 85 эмчлүүлж байна. Халдварын тохиолдол Мөрөн сум, Цагаан-Уул, Их-Уул, Баянзүрх, Цэцэрлэг сумуудад хамгийн их байгаа аж.
Б.Ганаа


Хөвсгөлд сүүлийн 7 хоногт коронавируст халдвар огцом өссөн байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0