Өнөөдөр Дэлхийн 00-ийн өдөр. Анх 2001 онд тус өдрийг Дэлхийн ариун цэврийн байгууллагаас санаачлан гаргасан бөгөөд НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2013 оноос “Дэлхийн 00-ийн өдөр”-ийг НҮБ-ын албан ёсны өдөр болгон зарлажээ.
Хөвсгөл аймгийн хэмжээнд 19561 нүхэн жорлонтой айл өрх бий гэсэн судалгаа гарсан байна. Нүхэн жорлонгуудын зөвхөн 2 хувь нь “Нүхэн жорлон, угаадасны нүх техникийн МNS 5924:2015 стандарт”-ын шаардлага хангасан байдаг гэнэ. Харин сум өрхийн Эрүүл мэндийн төвүүдийн 71 хувь нь гаднаа ноольтой, 11 хувь нь дотор, 18 хувь нь хоёуланг нь ашигладаг бөгөөд 70 хувь нь шаардлага хангасан 30 хувь нь шаардлага хангаагүй байгаа гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын Орчны эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн Н.Ичинноров хэлж байлаа.
Дэлхийн тогтвортой хөгжлийн 17-н зорилтын 6-рт “2030 он гэхэд бүх нийтээр ариун цэвэр, эрүүл ахуйн баталгаат үйлчилгээнд тэгш хамрагдах, ил задгай бие засах явдлыг зогсоох” гэж заасан байдаг. Үүнтэй холбогдуулан “Дэлхийн 00-ийн өдөр”-ийг жил бүр тусгайлсан уриан дор тэмдэглэдэг бөгөөд өнөөдөр “00-доо ач холбогдол өгцгөөе” уриатайгаар тэмдэглэж байна.
Нүхэн жорлонтой өрхүүдийн 2 хувь нь шаардлага хангасан байдаг |
Сэтгэгдэл бичих