Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт PCR шинжилгээгээр 23, түргэвчилсэн шинжилгээгээр 30 тохиолдол батлагдаж, нийт тохиолдлын тоо 18027 болсон байна. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 290, гэрээр хяналтад 681 хүн эмчлүүлж байна. Өвчилсөн иргэдийн дунд хүүхэд 116, жирэмсэн эх 14 байна. Өвчний явцын хувьд маш хүнд 2, хүнд 14, хүндэвтэр 103, хөнгөн 852 хүн байгаа гэнэ. Сүүлийн үед халдварын тохиолдол буурч байгаа боловч эрсдэл өндөр байгаа тул халдвар хамгааллын дэглэмийг бууруулахгүй хайртай хүмүүсийнхээ төлөө хамтдаа хичээхийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас анхааруулж байна. Тус аймгийн хэмжээнд Ковид 19 вакцины 3 дугаар тунд 408 хүн нэмэгдэж хамрагдсанаар хамралт 17.7 хувьтай буюу өмнөх өдрөөс 0,4 хувиар нэмэгдсэн байна. Халдвараас сэргийлэхийн тулд маскаа зүүж, зай барих, гараа угааж ариутгах дэглэмээ өдөр тутам хэвшил болгоцгоож, вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байлаа.
Б.Туяа
Хөвсгөлд коронавируст халдварын тохиолдол буурч байна |
Сэтгэгдэл бичих