Хөвсгөлд сар гаруйн хугацаанд 4 төрлийн хавдрын 7 хагалгааг амжилттай хийжээ
2021-10-12 16:25:34, 2512

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын урилгаар хорт хавдрын эрт илрүүлэг, оношилгоо эмчилгээг иргэдэд ойртуулж, орон нутагтаа хавдрын нарийн мэргэжлийн эмчилгээ үйлчилгээ хүргэх зорилгоор Хавдар судлалын үндэсний төвийн эмч Б.Түвшин тус аймагт ажиллаж байна.

Тэрбээр ирснээс хойш буюу 1 сар гаруй хугацаанд орон нутагт хөхний хавдрын 2, ходоодны хавдрын 3, элэгний хавдрын 1, бөөрний хавдар 1 нийт 7 хагалгааг Хавдар судлалын үндэсний төвийн эмч нартай хамтран амжилттай хийсэн байна. “Цаашид орон нутагт ирэх оноос эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хавдрын хагалгаа, чих хамар хоолой, бүдүүн нарийн гэдэсний мэс засал, дурангийн мэс засал төдийгүй нүд, хүүхэд, нярай, дотрын чиглэлээр хийж болдог 3 дахь шатлалын хагалгааг хийхээр төлөвлөж байна гэдгийг Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч Г.Оюунжаргал хэлж байлаа.

“Тус аймагт ажиллах хугацаандаа олон эмч нарыг сургаж мэдлэг чадвар олгож хагалгааг нутагшуулахыг зорьж байна. Иргэд хамгийн гол нь жилд нэг удаа үзлэг оношлогоонд ороод сурчих дадал эзэмших хэрэгтэй. Хавдар эрт илэрсэн үед эмчлэх боломжтой учраас эрт илрүүлгийн үзлэгт орж байгаарай” гэдгийг эмч Б.Түвшин онцолж байлаа.

Б.Ганаа


Хөвсгөлд сар гаруйн хугацаанд 4 төрлийн хавдрын 7 хагалгааг амжилттай хийжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-10-22 16:37:30
    Зочин: хөвсгөлөөс УИХ-д төлөөлж байгаа төрөөс төрсөн тэрбумтан гурван илжиг энэ олон жил юу ч хийсэнгүй.Тэд гадаадад эмчлүүлдэг бэртэгчингүүд.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-10-14 10:46:00
    Oyu: Huvsguld MRI baihgui gdg arai yumaa..
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-10-14 06:43:58
    Зочин: Баярлалаа та бүхэндээ .МRI оношилгоог эндээ гаргадаг бол явдал чирэгдэл болохгүй амар л юм
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-10-13 12:28:43
    ????????? ??????? ?????? ????????? ?????: Хөдөө орон нутгийн зон олон хол явж эмчлүүлэх шаардлагагүй болсонд маш сэтгэл хангалуун байна Эмч нартаа баярлалаа тэдний оюун ухаан мэргэн гар нь уран байх болтугай ❤️
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-10-12 16:32:25
    Buynaa: mash ix bayrtai bna ajlin amjilt husye Tuvshin emchdee