Сургууль цэцэрлэг эхэлснээс хойш 232 хүүхэд халдвар авчээ
2021-09-13 16:28:31, 1281

Хөвсгөл  аймгийн хэмжээнд  сүүлийн 24 цагт коронавируст халдварын 63 тохиолдол батлагдсан байна.  Тухайлбал PCR шинжилгээгээр 26 тохиолдол, эмнэлзүйн оношилгоогоор37 тохиолдол шинээр нэмэгдэж нийт тохиолдол өссөн дүнгээр 5378 болжээ.  Мөн 24 цагийн хугацаанд 53 хүн эмчлэгдэн эрүүлжиж, нийт 3767 хүн эдгэрсэн байна.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлснээс хойш буюу 9 дүгээр сарын эхний 10 хоногт нийт 1504 хүн шинээр өвчилсөн ба үүний 232 буюу 15.4 хувь нь  18-аас доош насны хүүхэд өвдсөн байна. Хүүхдийн өвчлөл дотор  12-оос доош насны хүүхэд 206, 12-18 насны хүүхэд 26 тус тус шинээр өвдсөн байна. Иймээс сургууль цэцэрлэгийн орчинд халдвар хамгааллын дэглэмийг  мөрдөн бага насны хүүхдийг олон нийтийн газраар явуулахгүй байх хэрэгтэйг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас анхаарууллаа.

Б.Ганаа


Сургууль цэцэрлэг эхэлснээс хойш 232 хүүхэд халдвар авчээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-13 18:21:58
    Зочин: Цфы5лв0