Хөвсгөлд сүүлийн 24 цагт халдварын 146 тохиолдол бүртгэгдлээ
2021-09-10 15:22:42, 730

Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт коронавируст халдварын 146 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 5005 боллоо гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт 224, сумдын Эрүүл мэндийн төвд 421, гэрээр 615 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж буй иргэд эмнэл зүйн хувьд хөнгөн 1142, хүндэвтэр 89, хүнд 26, маш хүнд 3 хүн байна. Сүүлийн үед эх үүсвэр тодорхой бус голомт нэмэгдэж буй учраас онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй, амны хаалтыг тогтмол зүүж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг Эрүүл мэндийн газраас анхаарууллаа.

Б.Алтан 



Хөвсгөлд сүүлийн 24 цагт халдварын 146 тохиолдол бүртгэгдлээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0