Дэлхийн Монголчуудын холбооноос амьсгалын аппарат хандивлалаа
2021-09-03 10:49:18, 525

Дэлхийн Монголчуудын холбоо нь  Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт амьсгалын аппарат ирүүлснийг хүлээлгэн өглөө. Тус холбоо нь дэлхийн өнцөг бүрт ажиллаж амьдарч байгаа  монгол үндэстнүүдийн  эрх ашгийг хамгаалах, хамтын ажиллагааг бэхжүүлэх, зорилгоор монгол үндэстнүүд  хамтран байгуулжээ.

Монгол улсад коронавируст халдварын нөхцөл байдал хүндэрсний улмаас дэлхий дахинд тархан суугаа Монгол үндэстнүүд нэгдэн “Монголын төлөө” хандивын аян өрнүүлжээ.  “Цар тахлын үед эмнэлгүүдэд хүний амь насыг авран хамгаалахад  нэн шаардлагатай зүйлийн нэг болох амьсгалын аппаратыг  гурван аймагт амьсгалын аппарат хүлээлгэн өгч байгаагийн нэг нь хамгийн их хүн амтай, халдварын тоо өндөр байгаа Хөвсгөл аймаг юм байна.  Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 14 амьсгалын аппараттай ч халдвар өдөр бүр 100-аас дээш бүртгэгдэж байгаа  зарим үед хүрэлцэхгүй тохиолдол байдаг. Хамгийн хэрэгтэй зүйлийг илгээсэн  Дэлхийн монголчуудын холбоонд нийт  Хөвсгөлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэдгийг Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Г.Оюунжаргал хэлж байлаа.

Б.Туяа 

 



Дэлхийн Монголчуудын холбооноос амьсгалын аппарат хандивлалаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0